Asiatel - VoIP and Internet

Компаний тухай

Хэвлэх

ЭРХЭМ ЗОРИЛГО

Орчин үеийн техник технологийг шилдэг шийдлийг ашиглан хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн, түргэн шуурхай, чанартай, найдвартай, хямд үйлчилгээг хэрэглэгчдээ байнга үзүүлэх эрхэм зорилготой.

ТАНИЛЦУУЛГА

Азиател ХХК нь мэдээлэл технологийн болон эмнэлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2003 онд хувь нийлүүлэгч хүмүүсийн санаачлагаар байгуулагдсан хувийн хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани юм.

Олон улсын телефон ярианы үйлчилгээ, интернетийн үйлчилгээ, компьютерийн техник хангамж, программ хангамж, компьютерийн мэдээллийн сүлжээ, техникийн шийдэл гаргах, мэдээлэл холбооны болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдаа зэрэг үндсэн үйл ажиллагаа явуулдаг.

Тус компани нь Америк улсын Cisco Systems, MERA Systems, Supermicro Inc, HP, APC болон Тайвань улсын CTC-Union зэрэг компаниудын мэдээлэл технологийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Манай компани мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн инженер, техникийн ажилтнуудтай бөгөөд АPNIC (Asia Pacific Network Information Centre), APRICOT (Asia Pacific Regional Internet Conference on Operational Technologies) сургалтууд хамрагдсан. Цаашид бүсийн болон олон улсын чанартай мэргэжлийн сургалтуудад инженер, техникийн ажилтнуудаа байнга хамруулан мэргэжил боловсролыг дээшилүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Тусгай зөвшөөрөл:

Харилцаа холбооны зохицуулах хорооноос

  • 2003 оны 06 сарын 05 өдөр олгосон 083/Б/VoIP 07 дугаартай Улаанбаатар хотод интернетэд суурилсан олон улсын ярианы үйлчилээ эрхлэх,
  • 2006 оны 01 сарын 09 өдөр олгосон 317/Б/IS 02 дугаартай Улаанбаатар хотод интернетийн үйлчилгээ эрхлэх

Эрүүл Мэндийн Яамнаас

  • 2003 оны 09 сарын 26 өдөр олгосон ХХ-03/23/3095 дугаартай Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, импортлох.

Хэрэгжүүлсэн төсөл:

  • 2005, 2006, 2007 онуудад Япон улсын Жайка байгууллагатай хамтарч Мал эмнэлгийн төв лабориторит томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
  • 2005 онд Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт рентген аппаратыг нийлүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
  • 2006 онд АDRA олон улсын байгууллагатай хамтарч харааны бэрхшээлтэй хүмүүсийн сургалтанд зориулан монголд анх удаа TTS (Text to Speech) болон SS (Speech Synthesis ) технологи ашиглан монголоор бичсэн текстийг дуу болгон хөрвүүлдэг программ хангамжийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
  • 2006 онд ТМ телевиз-д техникийн шийдэл болон тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулан ашиглалтад өгсөн.
  • 2007 онд Нью Жуулчин ХХК –д дотоод холбооны станц амжилттай суурилуулсан.
  • 2007 онд Мобиком Корпораци, Жи-Мобиль Корпораци, Юнител Корпораци болон бусад харилцаа холбооны компаниудад шилэн кабел, харилцаа холбооны төхөөрөмжийг нийлүүлсэн
 
Banner

Харилцах хаяг

Сүхбаатар дүүрэг, Багатойруу-31, III давхар
Шуудангийн хаяг: Улаанбаатар-211213, Ш/Х-1969
Утас: 319578
Факс: 331195
И-мэйл: contact@asiatel.mn

Манай түнш

ТВ болон студийн тоног төхөөрөмж