011676-руу залгах
02Заавар сонгох хэл буюу Монгол хэл 1 товчыг дарах
03Картын 10-н оронтой дансны дугаарыг оруулан # товчыг дарах
0400+улсын код+утасны дугаарыг оруулан # товчыг даран холбогдоно.
Та үүрэн телефоны оператор компаниуд болох Скайтел, Мобиком, Юнител, Жи-Мобайл-ын дугаараас холбогдож буй тохиолдолд анхны удаагийн залгалтаар картны дансны дугаар дээр таны гар утасны дугаарыг автоматаар санана. Дараагийн удаа 1676 гарц уруу холбогдоход картны дансны дугаарыг дахин оруулах шаардлагагүй бөгөөд шууд холбогдох утсны дугаараа оруулна. МЦХК- ний суурин утаснаас картыг ашиглах бүрд картны дансны дугаарыг оруулж залгана.
Тухайн улсын кодын өмнө зөвхөн 2 ширхэг 0 буюу 00 заавал оруулна. Хэрэглэгчдийн түгээмэл гаргадаг алдаануудын нэг бол тухайн холбогдох гэж буй утасны дугаарыг бүрэн зөв эсэхийг нягталдаггүй бөгөөд улсын кодын өмнө 001, 002, 003 г.м угтваруудыг залгадаг. Энэ нь буруу утасны дугаар болон хувирч байгаа тул холбогдохгүй. Иймд утасны дугаараа сайн нягталж улсын кодын өмнөх угтвар код дээр зөвхөн 00 хийж залгана уу. Жишээ нь: Өмнөд Солонгосын улсын код нь 82 тул 00 + 82 + утасны дугаар (0082 10XXXXXXXX)
Картны үлдэгдэлээ шилжүүлэх
Картны үлдэгдлээ шилжүүлэхдээ 1676-д холбогдон 1-ээр монгол хэл сонгоод дансны дугаар оруулаад # холбогдох утасны дугаар оруулаад эсвэл данснаас мөнгө шилжүүлэх бол 1 ба # шилжиж очих дансны дугаар оруулаад # шилжүүлэх мөнгөн дүн оруулаад # гэсэн зааварын дагуу үлдэгдэл нэгжээ шилжүүлэх боломжтой.

Америк
Хятад
Ө.Солонгос
Герман
Япон
Англи
Сингапур